A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 161

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 447 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12.4, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дэх заалтын "з/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам:" гэсэн хэсгийн "7.Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэстэй);" гэснийг "7.Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэс, мэдээллийн технологи, статистикийн хэлтэстэй;)" гэж, "8.Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны газар (гадаад харилцааны хэлтэстэй);" гэснийг "8.Гадаад хамтын ажиллагааны газар;" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 267 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийн 3.2 дахь заалтын "Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар"-ын "Төрийн захиргааны удирдлагын нэгж (хуулийн нэгжтэй)" гэснийг "Төрийн захиргааны удирдлагын нэгж (хуулийн нэгж, мэдээллийн технологи, статистикийн нэгжтэй)" гэж, "Олон улсын төсөл, хөтөлбөр, гадаад хамтын ажиллагааны нэгж (гадаад харилцааны нэгжтэй)" гэснийг "Гадаад хамтын ажиллагааны нэгж" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ