- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 157
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 149.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 195 дугаар тогтоолын үндэслэл хэсгийн "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 11 дэх" гэсний дараа "хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь" гэж, мөн хэсгийн "заасныг" гэсний дараа "тус тус" гэж нэмсүгэй.
2. "Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам" (цаашид "Журам" гэх)-д дор дурдсан агуулгатай 2.14 дэх заалт нэмсүгэй:
"2.14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь энэ журмын 1.4-т заасан ажиллагааг явуулсан боловч худалдан борлогдоогүй хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг улсын орлого болгох, эсхүл төрийн байгууллагад шилжүүлэх, эсхүл устгах шийдвэр гаргасан бол тэдгээрийг үнэлгээ тогтоосон баримтын хамт Зөвлөлд хүргүүлнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүргүүлсэн хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг Зөвлөл энэ журмын 3.2-3.4, 4.1-4.10-т заасны дагуу шийдвэрлэнэ."
3. Журмын 1.1 дэх заалтын "улсын орлого болгох," гэсний дараа "худалдан борлуулах, шилжүүлэх," гэж, 1.2 дахь заалтын "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль" гэсний дараа ", Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль" гэж, 2.2 дахь заалтын "Шаардлагатай тохиолдолд" гэсний дараа "эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэн" гэж тус тус нэмсүгэй.
4. Журмын 1.4 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"1.4. Шүүхийн шийдвэрээр хураан авсан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, зөрчил үйлдэж олсон хөрөнгийг худалдан борлуулах, орлого шилжүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэнэ."
5. Журмын 3.1 дэх заалтын "...зарцуулах..." гэснийг "зарцуулж" гэж өөрчилсүгэй.
6. Журмын 1.3.3 дахь дэд заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
