A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 32

Төрийн ордон,Улаанбаатар хот

Түр хороо байгуулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

1/Ж.Батзандан Улсын Их Хурлын гишүүн

2/Л.Болд Улсын Их Хурлын гишүүн

3/Х.Нямбаатар Улсын Их Хурлын гишүүн

4/Ц.Нямдорж Улсын Их Хурлын гишүүн

5/Я.Санжмятав Улсын Их Хурлын гишүүн

6/А.Сүхбат Улсын Их Хурлын гишүүн

7/Ө.Энхтүвшин Улсын Их Хурлын гишүүн

2.Энэ тогтоолыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР