- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (түрээсийн орон сууц өмчлүүлэх)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 138
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.3-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9.3, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 12.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2020 оны 216 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 248 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийн 3.1.4 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.1.4. хөтөлбөрийн хүрээнд бий болсон түрээсийн орон сууцыг дамжуулан түрээслэх, түрээсийн орон сууцыг өмчлүүлэхтэй холбоотой журамд зааснаас өөр бусад хэлбэрээр бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалахыг хориглоно;"
3. Төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг холбогдох хууль тогтоомжид заасан эх үүсвэрээс бүрдүүлэх, нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4. Түрээсийн орон сууц өмчлөх өргөдлийн маягт болон гэрээний загварыг баталж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 81
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын 2025 оны 109 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийн 2.2-т заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Төрийн болон орон нутгийн өмчийн орон сууцны санг холбогдох хууль тогтоомжид заасан эх үүсвэрээс бүрдүүлж, нэмэгдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд үүрэг болгосугай.
4.Иргэдийг орон сууцжуулахад шаардлагатай мэдээллээр хангах, зохион байгуулалтын арга хэмжээг авч, хамтран ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар нарт даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 138 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 216 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх