- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2008 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 679
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
/Барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам/
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 79.7 дахь хэсэг, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:
1. "Барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 1 дүгээр, "Барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 2 дугаар, "Барааг шилжүүлэн ачих гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтийг зохион байгуулж, харъяа гаалийн газар, хороодыг удирдамж чиглэлээр хангаж ажиллахыг Дэд дарга бөгөөд Хяналт, эрсдлийн удирдлагын газар/ Д. Оюунчимэг/-т үүрэг болгосугай.
3. Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг ГАМАС-ийн ангилалтын санд 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Цог/-д даалгасугай.
4. Энэ тушаалыг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Д. ЦЭВЭЭНЖАВ
Улсын бүртгэлд 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2957 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A