- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихийг завдсан үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх журам /
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 618
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.9 дэх хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
/ГЕГ-ын даргын 2019 оны А/169 дүгээр тушаалаар өөрчлөлт орсон/
1. "Гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихийг завдсан үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авах, шийдвэрлэх журам"-ыг 1 дүгээр, "Мэдээлэл бүртгэх маягт"-ын загварыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихөөр завдсан үйлдлийн талаар төлбөртэй мэдээлэл хүлээн авах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхыг Дэд дарга бөгөөд Санхүү, эдийн засгийн газрын дарга /Н.Болд/-т даалгасугай.
3. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга бөгөөд Хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга /Д.Оюунчимэг/, Стратеги төлөвлөлт, эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга /Л.Дэлгэрбаяр/-т тус тус даалгасугай.
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2000 оны 544 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
5. Энэ тушаалыг 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.
ДАРГА Д. ЦЭВЭЭНЖАВ
Улсын бүртгэлд 2008 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2951 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A