A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 125

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Эрчим хүчний барилга байгууламж барих ажлын журмыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү тушаалыг батлагдсан өдрөөс эхлэн өөрийн үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг тус яамны Бодлого, төлөвлөлтийн газар /Г.Энхтайван/, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Насантогтох/, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ /А.Бямбадорж/, эрчим хүчний барилга байгууламж барих ажлын гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, ашиглагч компанийн удирдлагуудад, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Б.Сандуйжав/-т тус тус даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрчим хүчний сайдын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 92, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 198 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.ДАВААСҮРЭН