A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журам/

2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 643

Улаанбаатар хот

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 271.1.2, 220.5 дахь заалт, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"–ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын гаалийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Хяналт, эрсдлийн удирдлагын газар /Д.Оюунчимэг/-т даалгасугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2007 оны 756 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тушаалыг 2009 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д. ЦЭВЭЭНЖАВ

Улсын бүртгэлд 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2979 дугаарт бүртгэсэн