- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- БАТНОРОВ СУМЫН БЭРХ ХОТЫН ХОГ ХАЯГДЛЫН НОРМАТИВ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМАГ
БАТНОРОВ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр
Дугаар 42
БЭРХ ХОТЫН ХОГ ХАЯГДЛЫН НОРМАТИВ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 12 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Батноров сумын Бэрх 7 дугаар багийн хэмжээнд дагаж мөрдөх Хог хаягдлын норматив, үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Журмыг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэн хянуулж, зөвшөөрсөн тохиолдолд орон нутагтаа хэрэгжүүлж ажиллахыг Бэрх хотын Захирагч /Ч.Чинбат/-д даалгасугай.
ДАРГА Д.БАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A
