A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 199

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БАРААНЫ КОДЛОСОН ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Хог хаягдлын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2001 оны 54 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалт"-ын "Озоны давхарга, дэлхийн дулааралд сөрөг нөлөө бүхий HCFC-22, HCFC-1416 бодисоор хөөсөнцөр үйлдвэрлэх тоног төхөөрөмж" гэсний дараа дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй.

Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн

Барааны бичиглэл

Үндэслэл бүхий эрх зүйн акт

Улсын хилээр нэвтрүүлэх ялгаа

Зүйл

Мөр

05.01

0501.00.00

Хүний үс (боловсруулаагүй, угааж цэвэрлэсэн эсвэл цэвэрлээгүй); хүний хаягдал үс

Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц

B3070

оруулах

05.11

0511.91.00

Хүнсэнд хэрэглэхэд зохисгүй болсон үхсэн загас, хавч төрөлтөн, нялцгай биетэн, усны сээр нуруугүй бусад амьтад

B3070

оруулах

0511.99.90

Үхсэн мал, амьтад

B3030

оруулах

0511.99.90

Арьс ширэн түүхий эдийн зах, өөдөс, хаягдал, үслэг түүхий эдийн хаягдал

оруулах

26.21

2621.10.00

Хотын хог хаягдлыг шатаахад гарсан үнс болон үлдэгдэл

B2060

оруулах

2621.90.00

Бусад хог хаягдлыг шатаахад гарсан үнс болон үлдэгдэл

B2050

оруулах

39.15

3915.10.00

Этилений полимерийн хаягдал, захлаас, өөдөс

B3060

оруулах

3915.20.00

Стиролын полимерийн хаягдал, захлаас, өөдөс

B3010

оруулах

3915.30.00

Винилхлоридын полимерийн хаягдал, захлаас, өөдөс

B3010

оруулах

3915.90.00

Бусад хуванцрын хаягдал, захлаас, өөдөс

B3010

оруулах

39.23

3923.21.00

Бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уут (этилений полимерээр хийсэн)

B3010

оруулах

3923.29.00

Бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уут (этилений полимерээс бусад полимерээр хийсэн)

B3010

оруулах

40.04

4004.00.90

Хаймрын хаягдал, гологдол, өөдөс, тэдгээрээс гарган авсан нунтаг болон үрэл хэлбэртэй хаймар

B3010

оруулах, дамжин өнгөрүүлэх

40.17

4017.00.00

Хатуу хаймрын хаягдал болон өөдөс

B3040

оруулах,

дамжин өнгөрүүлэх

41.15

4115.20.00

Савхин эдлэл хийх тохиромжгүй, савхи эсхүл хиймэл савхины өөдөс, бусад хаягдал; савхины тоос, нунтаг болон гурил

B3040

оруулах

70.01

7001.00.00

Хаягдал, гологдол, хагархай шил

B2020

оруулах

85.48

8548.10.00

Анхдагч элемент, анхдагч зай, цахилгаан цэнэг хуримтлуулагч (аккумулятор)-ийн хаягдал болон гологдол; дууссан анхдагч элемент, анхдагч зай болон цахилгаан цэнэг хуримтлуулагч (аккумулятор)

B1090

оруулах

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ