- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ, АТҮН-ийн 2018 оны 18/01,А/135-р тушаалаар хүчингүй/

/ГЕГ, АТҮН-ийн 2018 оны 18/01,А/135-р тушаалаар хүчингүй/
МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, АВТОТЭЭВЭРЧДИЙН ҮНДЭСНИЙ НИЙГЭМЛЭГИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ХАМТАРСАН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2004 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 38/02
Дугаар 38/02
![]() |
1975 оны ТИР Конвенцийн 9 дүгээр хавсралтын II.3 заалтыг хэрэгжүүлж Үндэсний зөвшөөрөл олгох ажлын хэсэг байгуулсан Монгол Улсын Гаалийн ерөнхий Газрын дарга, Автотээвэрчдийн үндэсний Нийгэмлэгийн гүйцэтгэх захирлын хамтарсан тушаалын 2 дугаар зүйлийн “а” заалтыг үндэслэн ТУШААХ нь: |
![]() |
1.“Барааг олон улсын хэмжээнд ТИР горимоор тээвэрлэх Монголын тээвэрлэгчдэд зөвшөөрөл олгох журам”-ыг хавсралтаар баталсугай. |
![]() |
2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын хэлтэс (Ч.Энхтуяа), Автотээвэрчдийн үндэсний нийгэмлэгийн ТИР хэлтэс (О.Бадамсэд)-т үүрэг болгосугай. |
![]() |
3.Энэ тушаалыг 2004 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй. |
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА АВТОТЭЭВЭРЧДИЙН ҮНДЭСНИЙ НИЙГЭМЛЭГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Текст томруулах
A
A
A


Сонсох:
Таны санал хүсэлт