A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 203

Улаанбаатар хот

МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Барток Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч О.Нандин, Г.Анар, Х.Хүслэн нарт тус бүр 19.0 (арван есөн) сая, хоёрдугаар байр эзэлсэн мөн сургуулийн сурагч З.Амин-Эрдэнэ, Н.Амарбат, Ц.Гүнбилэг, Т.Найраг, Э.Цэнгэг, Э.Энхманлай, Хобби сургуулийн сурагч Э.Цогт нарт тус бүр 14.0 (арван дөрвөн) сая, гуравдугаар байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Б.Мишээл, М.Жаргалан, Ж.Азжаргал, М.Байгал, П.Хэрлэн нарт тус бүр 9.0 (есөн) сая төгрөгийн мөнгөн шагналыг тус тус олгосугай.

2. Уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналд шаардагдах 200.0 (хоёр зуун) сая төгрөгийг олон улсын уралдаан, наадамд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналын зардлаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГТ