- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЙМГУУДЫН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр
Дугаар 228
Улаанбаатар хот
АЙМГУУДЫН БАЯР НААДМЫН ХУГАЦААГ ӨӨРЧЛӨН ТОГТООХ ТУХАЙ
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг тогтоосон Засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолтой уялдуулан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод аймгийн баяр наадмыг 2019 оны 7 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд, аймгуудаас ирүүлсэн хүсэлтийг харгалзан Сэлэнгэ аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 4-5, Өмнөговь аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 6-7, Дундговь, Өвөрхангай аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 8-9, Төв аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 8-10, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 9-10, Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтий аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 10-11, Дорноговь аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус тус зохион байгуулахаар тогтоосугай.
2. Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын өдрүүдийг нийтээр тэмдэглэх баярын болон дараа долоо хоногийн амралтын өдрүүдэд шилжүүлэн зохицуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A
