- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн тэмдэглэгээ хэрэглэх журам/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн тэмдэглэгээ хэрэглэх журам/
2008 оны 11-р сарын 28-ний өдөр
Дугаар 756
Улаанбаатар хот
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 261.7, 271.1.1 дэх заалт, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 08 дугаар сарын 11–ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1. "Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн тэмдэглэгээ хэрэглэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга бөгөөд Хяналт, эрсдлийн удирдлагын газар /Д.Оюунчимэг/-т үүрэг болгосугай.
3. Энэ тушаалыг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ
Улсын бүртгэлд 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2968 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A