A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 63

Төрийн ордон,Улаанбаатар хот

Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.9, 57.10 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэг, Прокурорын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

/Энэ үндэслэлд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 66 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан./

1.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын даргын зөвлөх, Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд, дэд дарга, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүнээс бусад төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг хавсралтаар баталсугай.

/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 66 дүгээр тогтоолоор өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор нэмэлт оруулсан./

2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан "Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай" Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР