A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛЫН ХАВСРАЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчийн хувцас, хэрэглэлийн норм)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 215

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2017 оны 286 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчийн хувцас, хэрэглэлийн нормыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Цэргийн алба хаагчийн нормын хувцас, хэрэглэлийг худалдан авахад шаардагдах зардлыг дүрэмт хувцасны нөөц, эдэлгээний хугацааг харгалзан жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 81

Улаанбаатар хот

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ХУВЦАС, ХЭРЭГЛЭЛИЙН НОРМ БАТЛАХ ТУХАЙ

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчийн хувцас, хэрэглэлийн норм"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Цэргийн алба хаагчийн хувцас, хэрэглэлийг худалдан авахад шаардагдах зардлыг дүрэмт хувцасны нөөц, эдэлгээний хугацааг харгалзан жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 215 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ