- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх/
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр
Дугаар 131
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/-т үүрэг болгосугай.
САЙД Ч.ХҮРЭЛБААТАР
/ Сангийн сайдын 2021 оны 241 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав./
САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Дугаар А/253
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын "Журам батлах тухай" 2019 оны 131, "Тушаалын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2021 оны 241 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.
4.Энэ тушаалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A