A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гаалийн баталгаат агуулахын гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам/

2008 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 678

Улаанбаатар хот

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 79.7, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Гаалийн баталгаат агуулахын гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 1 дүгээр, "Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 2 дугаар, "Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 3 дугаар, "Гаалийн баталгаат барилгын талбайн гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 4 дүгээр, "Татваргүй барааны дэлгүүрийн гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 5 дугаар /энэ хавсралтад ГЕГ-ын даргын 2012 оны 205-р тушаалаар нэмэлт орсон/, "Гаалийн тусгай бүсийн гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам"-ыг 6 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тушаалын биелэлтийг зохион байгуулж, харъяа гаалийн газар, хороодыг удирдамж чиглэлээр хангаж ажиллахыг Хяналт, эрсдлийн удирдлагын газар /Д. Оюунчимэг/-т үүрэг болгосугай.

3. Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг ГАМАС-ийн ангилалтын санд 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Цог/-д даалгасугай.

4. Энэ тушаалыг 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/42-р тушаалаар 1,2,3,4,5 дугаар хавсралтыг хүчингүй болсон/ Энэ тушаалд ГЕГ-ын даргын 2011 оны 254, 2012 оны А/69-р тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав.

Энэ тушаалд ГЕГ-ын даргын 2011 оны 254, 2012 оны А/69-р тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ

Улсын бүртгэлд 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2984 дугаарт бүртгэсэн