A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 68

Төрийн ордон,Улаанбаатар хот

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг байгуулах тухай

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Ажлын хэсгийн ахлагч:

Ө.Энхтүвшин -Улсын Их Хурлын гишүүн

Гишүүд:

Ж.Батзандан -Улсын Их Хурлын гишүүн

Л.Болд -Улсын Их Хурлын гишүүн

С.Бямбацогт -Улсын Их Хурлын гишүүн

Д.Лүндээжанцан -Улсын Их Хурлын гишүүн

Ж.Мөнхбат -Улсын Их Хурлын гишүүн

Ц.Мөнх-Оргил -Улсын Их Хурлын гишүүн

Х.Нямбаатар -Улсын Их Хурлын гишүүн

Д.Оюунхорол -Улсын Их Хурлын гишүүн

Л.Оюун-Эрдэнэ -Улсын Их Хурлын гишүүн

Я.Санжмятав -Улсын Их Хурлын гишүүн

Г.Солтан -Улсын Их Хурлын гишүүн

Д.Тогтохсүрэн -Улсын Их Хурлын гишүүн

Д.Эрдэнэбат -Улсын Их Хурлын гишүүн

2.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг томилсугай.

3.Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг хавсралтаар баталсугай.

4.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэлийг төлөвлөгөөнд заасан хугацаанд хангаж ажиллахыг Ажлын хэсэг /Ө.Энхтүвшин/-т даалгасугай.

5.Энэ тогтоолыг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР