A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журам/

2009 оны 6 дугаар cарын 18-ны өдөр

Дугаар 298/41

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.4, Гаалийн тухай хуулийн 262.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д.Баасан/, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтэс /Д.Дэлгэрцоо/-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тушаалыг 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДАРГА Н. ЧИНБАТ

Улсын бүртгэлд 2009 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 3044 дүгээрт бүртгэсэн