A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 291

Улаанбаатар хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан дор дурдсан иргэнийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнасугай:

1.Ц.Галбадрах -"Хү" хамтлагийн ахлагч;

2.Д.Сэрдарам -"Миний клуб"-ын үүсгэн байгуулагч;

3.Т.Түвшинбаатар -Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги-105-ын аврагч усчин, ахлах ахлагч;

4.Д.Болор-Эрдэнэ -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын Засгийн газрын ахлах референт;

5.Б.Оюунболд -Туул голын сав газрын захиргааны Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга;

6.Э.Хүрэлсүх -"Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар" ТӨҮГ-ын жолооч;

7.Ж.Болдбаатар -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынЦэргийн штабын дарга, хурандаа;

8.Д.Цогтжаргал -Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга;

9.Л.Амарсайхан -Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хорооны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч;

10.Ж.Алтантуяа -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн;

11.О.Энхтуяа -Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн;

12.Н.Баянбат -Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш;

13.Г.Бат -Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер;

14.Б.Дашпүрэв -Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны хэлтсийн дарга;

15.Ц.Болорчулуун -Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга;

16.Г.Тойруул -Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн;

17.Г.Баясгалан -Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ