A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 281

Улаанбаатар хот

МУЗЕЙ НЭГТГЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Иргэний хуулийн 31.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Төсвийн тухай хуулийн 10.1.10-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Үлэг гүрвэлийн төв музейг 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс татан буулгаж Байгалийн түүхийн музейд нэгтгэн зохион байгуулсугай.

2. Музейг нэгтгэсэнтэй холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасугай:

2.1. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үлэг гүрвэлийн төв музейн барилга болон музейн эд хөрөнгө, үзмэр, эд өлгийн зүйлсийг Байгалийн түүхийн музейд балансаас балансад шилжүүлэх ажлыг зохих журмын дагуу холбогдох байгууллагатай хамтран 2019 оны III улиралд багтаан зохион байгуулах;

2.2. 2019 оны батлагдсан төсвийн багцдаа багтаан Байгалийн түүхийн музейн захиргаа, сан хөмрөг, бусад эд хөрөнгийг нүүлгэх ажлыг зохион байгуулж, музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэлтийн нарийвчилсан төлөвлөгөөг батлан үйл ажиллагааг эхлүүлэх;

2.3. Байгалийн түүхийн музейн шинэ барилга баригдах хүртэлх хугацаанд иргэдэд үзвэрийн танхимаар үйлчлэх нөхцөлийг бүрдүүлж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үлэг гүрвэлийн төв музей байгуулах тухай" Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГv