- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм, Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр
Дугаар 274
Улаанбаатар хот
ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм"-ийг 1 дүгээр, "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. "Ерөнхий байцаагчийн эрх олгох тухай" Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 61 дүгээр тогтоолын үндэслэл хэсгийн "Худалдан авах ажиллагааны улсын хяналтын дүрмийн 2.1-д" гэснийг "Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 3.1-д" гэж, мөн тогтоолын 1 дэх заалтын "худалдан авах ажиллагааны хяналтын" гэснийг "худалдан авах ажиллагааны" гэж тус тус өөрчилсүгэй.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 316 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм, Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 147
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм, журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 274 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A