A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 293

Улаанбаатар хот

ГАДААДАД ГАРГАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ

Амьтны тухай хуулийн 5.2.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Идлэг шонхорыг ашиг олох зорилгоор гадаад улсад гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглосугай.

2. Идлэг шонхорыг хууль бусаар барьж, гадаад улсад гаргахыг завдах сөрөг үйлдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.ЦЭРЭНБАТ