A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ

САНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 57

Цагаантолгой

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ийн "д" дэх заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ НЬ:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн шинэчилсэн тарифыг 1 дүгээр хавсралтаар, хог хаягдлыг дарж булшлах нэгж тарифыг 2 дугаар хавсралтаар, энгийн хаягдлыг цэвэрлэх зардлын нэгж тарифыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Үнийн тарифийг мэдээллийн бүх хэлбэрээр иргэдэд сурталчлах арга хэмжээ авч, хэрэгжилтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хагас жил тутамд танилцуулж ажиллахыг Засаг дарга / Б.Буянхүү /-д даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 38 тоот тогтоолыг хүчингүйд тооцсугай.

4.Захиргааны хэм хэмжээний актыг улсын бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын бүртгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА Г.ГАНЗОРИГ

СЭЛЭНГЭ АЙМАГ САНТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 103

Сант

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 35.1.14, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 62 дугаар зүйлийн 62.2, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, 41 дүгээр зүйлийн 41.1, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.23, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Сангийн сайд, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны "Аргачлал батлах тухай" 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөх Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг батлагдсан үнэ, тарифын дагуу иргэн, аж ахуй нэгж, албан байгууллага, худалдаа, үйлчилгээний газруудаас хураан орон нутгийн төсөвт цаг хугацаанд нь төвлөрүүлэн зохих журмын дагуу зарцуулж, хагас, бүтэн жилээр хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг сумын Засаг дарга (С.Шижирбаатар)-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны "Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоох тухай" 57 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдын Хурлын нарийн бичгийн дарга (О.Мөнхцэцэг)-д даалгасугай.

ДАРГА Л.АВАРГА