A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хураагдсан бараа, тээврийн хэрэгслийг борлуулах журам/

2008 оны 10 дугаар 10-ны өдөр

Дугаар 660

Улаанбаатар хот

Гаалийн тухай хуулийн 298.3, Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолын 5.1, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Хураагдсан бараа, тээврийн хэрэгслийг борлуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Дэд дарга бөгөөд Санхүү, эдийн засгийн газрын дарга /Н.Болд/, харьяа гаалийн газар, хороодын дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2006 оны 17 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тушаалыг 2009 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ

Улсын бүртгэлд 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2980 дугаарт бүртгэсэн

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар А/100

Улаанбаатар хот

ТУШААЛ, ЖУРАМ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711дүгээр зүйлийн 2711.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хууль, "Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайлан, цаашид авах арга хэмжээний тухай" Засгийн газрын хуралдааны 2024 оны №39 тэмдэглэл, "Аргачлал батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны №84 тушаалын хавсралтаар батлагдсан "Хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах аргачлал", "Хяналт-шинжилгээ, үнэлгээний тухай" Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны №1/2516 албан бичгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Тушаал батлахад үндэслэл болгосон "Захиргааны журмаар эд зүйлийг хураах, улсын орлого болгох, устгах ажлыг зохицуулах талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоол нь "Журам батлах тухай" Засгийн газрын 2017 оны 195 дугаар тогтоол (Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам)-оор хүчингүй болсон тул Гаалийн ерөнхий газрын даргын "Журам батлах тухай" 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №660 тушаал /Хураагдсан бараа, тээврийн хэрэгслийг борлуулах журам/-ыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Д.Долгорсүрэн), Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд хөдөлгөөн хийлгэх арга хэмжээ авч ажиллахыг Хуулийн хэлтэс (Ч.Тамираа)-т тус тус даалгасугай.

Дарга                 Р.Отгонжаргал