A

A

A

Бүлэг: 1979

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар А/430

Улаанбаатар хот

АЛБАН ТУШААЛЫН ҮЛГЭРЧИЛСЭН ТОДОРХОЙЛОЛТ БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.27 дахь заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны "Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журам батлах тухай" 03 дугаар тогтоолыг тус тус хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1.Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг нэгдүгээр, багшийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг хоёрдугаар, арга зүйчийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг гуравдугаар, туслах багшийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг дөрөвдүгээр, тусгай цэцэрлэгийн сэргээн засалч багшийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг тавдугаар, тогоочийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг зургаадугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтод нийцүүлэн ажилтнуудын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулан баталж, тэднийг сонгон шалгаруулах, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг үнэлэхдээ үндэслэл болгон ажиллахыг холбогдох төсвийн ерөнхий менежер нарт даалгасугай.

3.Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар (Г.Дуламжав), аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай" 2007 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 354 дүгээр тушаалын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, багш, арга зүйчийн ажлын байрны тодорхойлолтод хамаарах хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ё.БААТАРБИЛЭГ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр

Дугаар А/413

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг үндэслэн, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ТУШААХ нь:

1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарт мөрдөж буй хавсралтад заасан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан хуулиар батлах эрх олгосон захиргааны хэм хэмжээний актыг яаралтай шинэчлэн батлуулахыг Ерөнхий боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газарт, Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс /Ж.Мягмар/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэхүү тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авч ажиллахыг Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Жавзанжаргал/-т даалгасугай.

САЙД Л.ЭНХ-АМГАЛАН



Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн А/413 дугаар тушаалын хавсралт

ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУШААЛЫН ЖАГСААЛТ

Тушаалын нэр, агуулга

Баталсан огноо, дугаар

Бүртгэлийн огноо, дугаар

1

Үлгэрчилсэн дүрэм батлах тухай "Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэгийн зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм" батлах тухай

2002.08.08

230

2002.08.15

1902

2

Журам шинэчлэн батлах тухай "Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам"

2009.04.16

131

2009.04.16

3014

3

Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай

2010.10.25

471

2010.11.19

3197

4

Журам шинэчлэн батлах тухай /Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр сургалт зохион байгуулах/

2018.04.03

А/168

2018.05.10

3895

5

Журам батлах тухай "Мэргэжлийн зэрэг олгох, хасах"

2018.12.20

А/812

2019.01.24

4178

6

Дүрэм шинэчлэн батлах тухай

"Хүүхдийн цэцэрлэгийн үлгэрчилсэн дүрэм"

2019.03.06

А/118

2019.07.17

4433

7

Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай

2019.07.05

А/430

2019.07.26

4439

8

Нийтлэг шаардлага батлах тухай /өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд/

2020.03.27

А/152

2020.04.14

4753

---о0о---