- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ/Дархан-Уул аймгийн Хонгор сумын "Эмт-наран" ОНӨААҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф/
Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 7 сарын 25-ны өдрийн 4440 дүгээрт бүртгэв.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 19/03
Дархан сум
ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь заалтыг тус тус үндэслэн "Эмт наран" ОНӨААҮГ-аас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймгийн Хонгор сумын "Эмт-наран" ОНӨААҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тарифыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Батлагдсан тарифыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Эмт-наран" ОНӨААҮГ / Д.Ариунболд /-т үүрэг болгосугай.
3.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүн /Б.Санчир /-д даалгасугай.
4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Үнэ тарифт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 18/03 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Т.ГАНБОЛД
ГИШҮҮН Б.САНЧИР
ГИШҮҮН Б.ОЮУНТУЯА
Текст томруулах
A
A
A