- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журам/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2008 оны 11-р сарын 11-ний өдөр
Дугаар 735
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 12.1 дэх хэсэг, 271.1 дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
/ГЕГ-ын даргын 2019 оны А/171 дүгээр тушаалаар өөрчлөлт орсон/
1. "Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Стратеги төлөвлөлт, эрх зүй, хамтын ажиллагааны газар /Л.Дэлгэрбаяр/-т даалгасугай.
ДАРГА Д. ЦЭВЭЭНЖАВ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр
Дугаар А/101
Улаанбаатар хот
ТУШААЛ, ЖУРАМ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
Засгийн газрын агентлагийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хууль, "Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй шийдвэрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн үр дүнгийн тайлан, цаашид авах арга хэмжээний тухай" Засгийн газрын хуралдааны 2024 оны №39 тэмдэглэл, "Аргачлал батлах тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны №84 тушаалын хавсралтаар батлагдсан "Хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах аргачлал", "Хяналт-шинжилгээ, үнэлгээний тухай" Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны №1/2516 албан бичгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар зөвлөгөө өгөх дотоод үндсэн чиг үүрэгт заасан үйл ажиллагааг нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээ болгож тогтоон, Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд бүртгүүлсэн Гаалийн ерөнхий газрын даргын "Журам батлах тухай" 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №735 тушаал (Гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журам)-ыг хүчингүй болсонд тооцсугай.
2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан байгууллагын дотоодод дагаж мөрдөх, Гаалийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан зөвлөгөө өгөх журмыг шинэчлэн боловсруулж, батлуулж ажиллахыг Хуулийн хэлтэс (Ч.Тамираа)-т үүрэг болгосугай.
3.Энэ тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлд хөдөлгөөн хийлгэх арга хэмжээ авч ажиллахыг Хуулийн хэлтэс (Ч.Тамираа)-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргааны удирдлагын газар (Б.Хосбаяр)-т тус тус даалгасугай.
Дарга Р.Отгонжаргал
Текст томруулах
A
A
A
