- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр
Дугаар 184
Улаанбаатар хот
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХ ЭРХ ОЛГОХ ТУХАЙ
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 3.3, Засгийн газрын 2014 оны 222 дугаар тогтоолоор баталсан "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам"-ын 1.3.2, 1.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах талбайн солбицлыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.
2. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжих Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг 2 дугаар хавсралтаар баталсугай.
(Энэ хавсралтыг Засгийн газрын 2019 оны 361 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.)
3. Энэ тогтоолын хавсралтаар баталсан солбицол бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малт
мал ашиглах эрхийг тухайн чиглэлийн зам, замын байгууламжийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
4. Авто зам, замын байгууламжийн барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих дэмжлэг үзүүлж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт даалгасугай.
5. Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан талбайг холбогдох стандарт, нормын дагуу нөхөн сэргээж хүлээлгэн өгөхийг зам, замын байгууламжийн барилгын ажил гүйцэтгэж байгаа хуулийн этгээдэд үүрэг болгосугай.
6. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.СУМЪЯАБАЗАР
Текст томруулах
A
A
A
