A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /Эрчим хүчний тоноглол, тоног төхөөрөмжийн материал зарцуулалтын/
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 169

Улаанбаатар хот

НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Эрчим хүчний тоноглол, тоног төхөөрөмжийн материал зарцуулалтын норм ЭХН-8-83-2019"-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Дээрх нормыг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг холбогдох үйлдвэр, компани, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

Гурав. Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг яамны Бодлого, төлөвлөлтийн газар /Г.Энхтайван/, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Б.Сандуйжав/-т, батлагдсан нормативын баримт бичгүүдийг цаашид боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн /М.Түмэнжаргал/-д тус тус даалгасугай.

САЙД Ц.ДАВААСҮРЭН