A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ /“35 кВ-ын LW8-35AG маягийн SF6 хийн таслуурын угсралтын ажлын технологийн карт/
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 173

Улаанбаатар хот

НОРМАТИВЫН БАРИМТ БИЧИГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:Төсөл

Нэг. "35 кВ-ын LW8-35AG маягийн SF6 хийн таслуурын угсралтын ажлын технологийн карт"-ыг нэгдүгээр, "220 кВ-ын LW30-252 маягийн фазын удирдлагатай, SF6 хийн таслуурын угсралтын ажлын технологийн карт"-ыг хоёрдугаар, "OPzV маягийн аккумуляторын батарейг суурилуулах угсралтын ажлын технологийн карт"-ыг гуравдугаар, "Иж бүрэн хуваарилах байгууламжийн угсармал иж бүрдэл хоргыг суурилуулж угсрах ажлын технологийн карт"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Дээрх нормуудыг өөрийн үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг холбогдох үйлдвэр, компани, байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

Гурав. Энэ тушаалын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг яамны Бодлого, төлөвлөлтийн газар /Г.Энхтайван/, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Б.Сандуйжав/-т, батлагдсан нормативын баримт бичгүүдийг цаашид боловсронгуй болгох, мэдээллийн сан бүрдүүлэх, нийтэд түгээх ажлыг хариуцан зохион байгуулахыг Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн /М.Түмэнжаргал/-д тус тус даалгасугай.

САЙД Ц.ДАВААСҮРЭН