- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом/
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛЫН САЙД , БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар А/505, А/267
Улаанбаатар хот
ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйл, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 16.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдөд мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээ олгох журам"-ыг нэгдүгээр, "Мэргэжлийн дипломын загвар"-ыг хоёрдугаар, "Мэргэжлийн үнэмлэхний загвар"-ыг гуравдугаар, "Мэргэжлийн боловсролын үнэмлэхний загвар"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Халиунаа/-т, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газар /Т.Ням-очир/-т тус тус үүрэг болгосугай.
ХӨДӨЛМӨР,НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ |
|
|
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ |
Текст томруулах
A
A
A