A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх/
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар А/506, А/266

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, дүгнэх журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Халиунаа/-т даалгасугай.

3.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын бүрэн дунд боловсрол олгох сургалтын үнэлгээг Боловсролын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний баталсан боловсролын стандартын хэрэгжилтийг үнэлэх журмаар зохицуулсугай.

4.Тушаалын хэрэгжилтийг хангаж, мөрдөж ажиллахыг Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээний төв /Ц.Батдорж/, политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн захирлуудад тус тус үүрэг болгосугай.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, БОЛОВСРОЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/90, А/60

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн "Журам батлах тухай" А/506, А/266 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болсон тушаалыг холбогдох журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах арга хэмжээ авахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газар (Д.Мөнгөнтуул) -т даалгасугай.

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР

БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2026 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсан/