- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам, Автобензин, дизелийн түлшний албан татварын орлогоос улсын авто замын санд төвлөрүүлэх хувь, хэмжээ)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр
Дугаар 312
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Авто замын тухай хуулийн 24.7, Автобензин, дизелийн түлшний албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Автобензин, дизелийн түлшний албан татварын орлогоос улсын авто замын санд төвлөрүүлэх хувь, хэмжээ"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын дагуу улс, нийслэл, орон нутгийн авто замын санд төвлөрүүлэх хөрөнгийг холбогдох төсөвт жил бүр тусгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, авто замын сангийн үйл ажиллагааг нэгдсэн бодлого, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 149 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A