A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 340

Улаанбаатар хот

АЖЛЫН ӨДӨР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор 2019 оны 9 дүгээр сарын 3-ны Мягмар гарагийн ажлын өдрийг 9 дүгээр сарын 7-ны өдрийн Бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ