- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр
Дугаар 331
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 42.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн Галт суманд Гал унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Баян-Адарга, Баянхонгор аймгийн Жаргалант суманд Эрэн хайх, аврах салбар, Өвөрхангай аймгийн Хужирт суманд Эрэн хайх, аврах бүлгийг тус тус шинээр байгуулсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Салбар нэгжийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 66 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгж"-ийн "Хоёр. Орон нутаг дахь салбар, нэгж (бүсчилсэн байдлаар)" хэсгийн 8 дахь заалтын "Нэгжийн нэр" баганад "Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар (Жаргалтхаан суманд Эрэн хайх, аврах бүлэгтэй)" гэж, 13 дахь заалтын "Нэгжийн нэр" баганад "Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар" гэж, 15 дахь заалтын "Нэгжийн нэр" баганад "Галт сум дахь Гал унтраах, аврах. IY зэрэглэлийн 76 дугаар анги" гэж, 17 дахь заалтын "Нэгжийн нэр" баганад "Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбар (Баянцагаан суманд "Эрэн хайх, аврах бүлэгтэй)" гэж, 18 дахь заалтын "Нэгжийн нэр" баганад "Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг" гэж тус тус нэмсүгэй.
3. Мөн хавсралтын "Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгж"-ийн "Нэг. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх салбар" хэсгийн 5 дахь хэсгийн "Давтан сургалт, сэргээн заслын төв" гэснийг "Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар анги" гэж, "Хоёр. Орон нутаг дахь салбар, нэгж (бүсчилсэн байдлаар)" хэсгийн 3 дахь заалтын "Нэгжийн нэр" баганын "Эрэн хайх, аврах бүлэг" гэснийг "Эрэн хайх, аврах салбар" гэж, мөн хэсгийн 13 дахь заалтын "Нэгжийн нэр" баганын "III зэрэглэлийн" гэснийг "II зэрэглэлийн" гэж тус тус өөрчилсүгэй.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Гал унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар, бүлэг байгуулах, өөрчлөн зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, шаардагдах зардлыг 2020 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Монгол Улсын Шадар сайд Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
