- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр
Дугаар 342
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Ашигт малтмалын тухай хуулийн 47.6, 47.12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтыг Засгийн газрын 2019 оны 465 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2. Энэ тогтоолоор баталсан журамд нийцүүлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтыг шинэчлэн баталж, мөрдүүлэхийг Татварын ерөнхий газар (Б.Заяабал)-т даалгасугай.
3. Энэ тогтоолыг мөрдөж ажиллахыг Татварын ерөнхий газар (Б.Заяабал), Гаалийн ерөнхий газар (Б.Асралт), Ашигт малтмал, газрын тосны газар (Х.Хэрлэн), Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (Н.Цагаанхүү)-т, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарт тус тус үүрэг болгосугай.
4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 220 дугаар тогтоол, "Аргачлал баталж, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 103 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар 174
Улаанбаатар хот
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ, ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 47.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 342 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
2. "Тогтоолын хавсралт шинэчлэн батлах, хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3. "Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай" Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3, 6 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Сангийн сайд Б.ЖАВХЛАН
Текст томруулах
A
A
A