A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 4467 дугаарт бүртгэв.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 29

Улаанбаатар хот

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАГВАРЫГ БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дэх заалт болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дах заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам"-ыг энэхүү тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 27 тоот тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан "Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам"; 13 дугаар хавсралтаар баталсан "Баталгаажуулалтад хамруулах мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн ангилал хамрах хүрээ, мөрдөх стандартын жагсаалт"-ыг тус тус хүчингүй болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус хорооны дарга /Г.Чинзориг/-д үүрэг болгосугай.

ДАРГА Г.ЧИНЗОРИГ

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 24

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, Радио долгионы тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 2.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулах журам"-ыг энэхүү тогтоолын хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Харилцаа холбооны зохицуулах хорооны "Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам батлах тухай" 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 29 тоот тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Хорооны дарга /Ж.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

ДАРГА Ж.БАТ-ЭРДЭНЭ

ГИШҮҮД Б.АНХБААТАР

Б.БАТЗОРИГ

Ч.ЗОЛБАЯР

А.ЛУВСАН-ОЧИР

С.ТАМИР

А.ҮЙЛСТӨГӨЛДӨР