A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 360

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 8.2, 8.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1995 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 241 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад дор дурдсан агуулга бүхий 778 дахь заалт нэмсүгэй:

"778.

Дурсгалын нэр: Хүйс толгойн 1 дүгээр хөшөө

Бүтээлч: Тодорхойгүй

Холбогдох он цаг: YII зуун

Хадгалагдаж буй газар: Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн

Дурсгалын шинж байдал: Хар саарал өнгийн боржин чулууны тэгш гадаргуу дээр 11 мөр монгол хэлээр брахми үсгээр сийлсэн бичээстэй. Хөшөө 154 см өндөр, 41 см өргөн, 15 см зузаан

Хувийн дугаар: 2006.376".

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ