A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 208

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Урьдчилсан худалдан авах ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн хөрөнгө оруулалтын газар /Г.Түвдэндорж/, Хөгжлийн санхүүжилтийн газар /И.Батхүү/, Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/-т тус тус үүрэг болгосугай.

САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/118

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Нээлттэй тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Журам батлах тухай" Сангийн сайдын 2019 оны 208 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар (Ж.Дэлгэржаргал), Санхүүгийн бодлогын газар (Л.Сонор), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.

САЙД Б.ЖАВХЛАН