- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 18 дугаар тогтоолд)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 367
Улаанбаатар хот
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.12-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь 1. "Журам батлах, журамд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам"-ын 2.12 дахь дэд заалтын "Монголбанк" гэснийг "Төрийн сангийн газар" гэж өөрчилсүгэй.
2. Мөн журмын 2.13, 2.16, 2.18 дахь дэд заалтыг дор дурдсан агуулгаар өөрчлөн найруулсугай:
"2.13.Төрийн сангийн газар нь нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хүүхдийн мөнгө олгох хүүхдийн нэрсийн жагсаалтыг үндэслэн төсвийн хуваарьт багтааж холбогдох санхүүжилтийг Төрийн сан дахь нийгмийн халамжийн сангийн дансанд шилжүүлж, зарцуулах эрхийг нээнэ.
2.16.Төрийн сангийн газар нь энэхүү журмын 2.13-т заасан хөрөнгө бүрэн байршсан тохиолдолд нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн хүүхдийн мөнгө олгох нэрсийн жагсаалт болон төлбөрийн хүсэлт /ТТ1 маягт/-ийг үндэслэн арилжааны банк дахь тухайн хүүхэд бүрийн дансанд мөнгийг сар бүрийн 20-ны өдрийн дотор бүрэн байршуулна.
2.18.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хүүхдийн мөнгөний олголтын мэдээллийг сар бүр хянаж, баталгаажуулна."
3. Мөн журмын 2.11 дэх дэд заалтын "Монголбанк болон" гэснийг хассугай.
4. Мөн журмын 2.14, 2.15 дахь дэд заалтыг 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
