- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 369
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам батлах тухай" Засгийн газрын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 204 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт"-ын 3 дугаар заалтад дор дурдсан агуулгатай 3.9 дэх дэд заалт нэмсүгэй.
"3.9. Үндэсний хувцасны өдөр-жил бүрийн 7 дугаар сарын 9-ний өдөр."
2. Дээрх тогтоолын 1 дүгээр заалтын ""Түүхэн үйл явдал, тэмдэглэлт өдөр"-ийн жагсаалтыг..." гэснийг "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт"-ыг гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ
Текст томруулах
A
A
A