A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх тохиолдолд түлш, эрчим хүчний хангамжийн талаар/
Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар 158

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн 6.1.4 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. "Байгалийн гамшиг, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүсэх тохиолдолд түлш, эрчим хүчний хангамжийн талаар мөрдөх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг Хуулийн хэлтэс /Л.Нямдорж/-т даалгасугай.

3. Журмыг шинэчлэн баталсантай холбогдуулан Түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 53 дугаар тушаал, Эрчим хүчний сайдын 2017 оны 40 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох газрын дарга нарт даалгасугай.

САЙД Ц.ДАВААСҮРЭН