- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 86
Төрийн ордон,Улаанбаатар хот
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг, хугацаа тогтоох тухай
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 244дүгээр зүйлийн 244.12 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл тогтоож, гурав дахь хэлэлцүүлгийг хийх бэлтгэл ажлыг хангахыг Монгол Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг /Ө.Энхтүвшин/, Төрийн байгуулалтын байнгын хороо /С.Бямбацогт/, Улсын Их Хурлын Тамгын газар /Л.Өлзийсайхан/-т тус тус даалгасугай.
2.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулахыг Улсын Их Хурлын нийт гишүүнд даалгасугай.
3.Энэ тогтоолыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
