- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 368
Улаанбаатар хот
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Газрын тухай хуулийн 16.1.13, 18.1.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолын 1 дэх заалтын "150 га" гэснийг "405.17 га" гэж өөрчилсүгэй.
2. Мөн тогтоолын хавсралтаар баталсан "Газрын тос боловсруулах үйлдвэр барих зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээ"-г хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" Засгийн газрын 2018 оны 28 дугаар тогтоолын хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Барилга, хот байгуулалтын сайд Х.БАДЕЛХАН
Текст томруулах
A
A
A
