A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ, ТАМХИ ХУДАЛДАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 6/6

Даланзадгад

СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ, ТАМХИ ХУДАЛДАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2"д", 18.1.1"ж", Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 1-1/1447 дугаар албан бичгийг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймаг, сумын Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад хураах зарим тэмдэгтийн хураамжийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрлийг олгож, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавин, тэмдэгтийн хураамжийн хэрэгжилтийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг аймгийн Засаг дарга /Н.Наранбаатар/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 78 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Х.СУГИР

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр

Дугаар 5/01

Даланзадгад сум

ТОГТООЛЫН ХЭРЭГЖИЛТИЙН ТУХАЙ

  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.15, 35.1.18, 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10.3 дахь заалт, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 14/13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлагдаж, тавьсан зорилтдоо хүрч бүрэн хэрэгжсэн нэр бүхий тогтоолуудын хэрэгжилтийг тооцож, нэгдүгээр хавсралтаар хяналтаас хассугай.

2.Холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт орж цаашид хэрэгжихгүй болсон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010-2022 онд баталсан тогтоолуудыг хоёрдугаар хавсралтаар хүчингүй болсонд тооцсугай.

3.Хяналтад үлдсэн, хэрэгжилт удаашралтай тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга (Н.Энхбат), аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (Б.Батдорж) нарт тус тус үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА   О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ