- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр
Дугаар А/223
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.6.4 дэх заалт, 79.7 дахь хэсэг, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711 .1.2 дахь заалт, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4 дэх заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх зорилгоор "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ыг Нэгдүгээр, "Зорчигчийн гаалийн мэдүүлгийн маягт"-ыг Хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2.Улсын хилээр татваргүй нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн тоо хэмжээнээс хэтэрсэн бараанд гаалийн болон бусад албан татварыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ногдуулж, хураан авахыг гаалийн улсын байцаагч нарт үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /П.Баттөр/-т даалгасугай.
4.Энэ тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг харьяа гаалийн газар, хорооны дарга нарт үүрэг болгосугай.
5.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2008 оны "Журам батлах тухай" 468, "Журамд өөрчлөлт оруулах тухай" 632, 2012 оны "Маягт батлах тухай" А/139 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.АСРАЛТ
/Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар тогтоолоор орсон өөрчлөлтийг тусгав/
Текст томруулах
A
A
A