- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- “Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам”
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар А-264
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 253дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалт, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 9 дэх заалт, "Монголбанкны Зээлийн мэдээллийн албаны дүрэм"-ийн 4 дүгээр бүлгийн 4.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-236 дугаар "Журам батлах тухай" тушаалыг хүчингүйд тооцсугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (Т.Амарсайхан)-т, Мэдээлэл технологийн газар (Д.Довчинбазар)-т, Зээлийн мэдээллийн алба (С.Ганбаяр)-д тус тус үүрэг болгосугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A