- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ХАРЬЯА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ХЭМЖЭЭГ ТОДОРХОЙ БАРААГААР ХЯЗГААРЛАХ ТУХАЙ
2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр
Дугаар А/246
Улаанбаатар хот
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.9 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1.Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн 1 дүгээр хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйл болон Идлэг шонхор /Falco cherrug/-ыг Буянт-Ухаа боомтоор, Зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн 2 дугаар хавсралтад орсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийг Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар боомтоор тус тус нэвтрүүлж байхаар тогтоосугай.
2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /П.Баттөр/-т даалгасугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны "Харьяа гаалийн байгууллагын эрх хэмжээг тодорхой бараагаар хязгаарлах тухай" 134 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.АСРАЛТ
Текст томруулах
A
A
A